Кофе Наадгай 2026-ийн онцлог
“Кофе Наадгай 2026” тэмцээний хүрээнд бид кофены соёл, мэдлэг, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, салбарын мэргэжилтнүүд болон кофе сонирхогчдыг холбох зорилгоор олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ жилийн онцлох үйл ажиллагаануудад олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн, Latte Art сургалт, салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой podcast, онцгой кофены үрийн амталгаа болон тэмцээний ялагч, финалистуудын бүтээлийг танилцуулах өдөрлөг зэрэг багтсан юм.
Хуваалцах:



Шүүгчдийн бүрэлдэхүүн
“Кофе Наадгай 2026” тэмцээний онцлох зүйлсийн нэг нь шүүгчдийн олон улсын болон мэргэжлийн туршлага байлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын кофе салбарт шүүгч, сургагч багшаар 14 жил ажилласан туршлагатай Yom Yi Seok (Raizen), Австрали улсад бариста болон Latte Art чиглэлээр багшилж буй, салбартаа 10 жилийн туршлагатай, 2026 оны Queensland Latte Art Champion А. Төгөлдөр (Deft), мөн Монголын кофе салбарт бариста болон кофе хууралтын чиглэлээр 8 жил ажилласан туршлагатай, “Кофе Наадгай 2025” тэмцээний Hand Brew төрлийн аварга Э. Энхбат (Ken) нар ажиллалаа.
Art
Class
Jack’s Coffee × Deft хамтарсан Latte Art сургалтыг 2026 оны Queensland Latte Art Champion, бариста сургагч багш А.Төгөлдөр (Deft) удирдан явуулав.
Тус сургалт нь Latte Art ур чадвараа хөгжүүлж, техникээ сайжруулах хүсэлтэй Latte Art сонирхогч нарт зориулсан бөгөөд Latte Art Beginner болон Latte Art Pro гэсэн хоёр түвшинд зохион байгуулагдсан юм.


PODCAST | Салбарын мэргэжилтнүүдийн чөлөөт ярилцлага

Кофе салбарын мэргэжилтнүүд болох Deft, Ken нарыг урьж, салбарын туршлага, мэдлэг болон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлсэн подкастыг хүргэсэн билээ.
Та бүхэн манай YouTube сувгаас дараах холбоосоор орж сонсоорой.

THE CUPPING
Онцгой үрний амталгаа
“Кофе Наадгай 2026” тэмцээний шүүгч, Q Grader Yom Yi Seok (Raizen)-ийн удирдсан The Cupping арга хэмжээгээр оролцогчид дэлхийн өөр өөр бүс нутгаас гаралтай онцгой кофены үртэй танилцаж, амт, үнэр, онцлог шинжтэй нь танилцаж хамтдаа туршицгаалаа.
Амталгаанд 2026 оны Taste of Harvest тэмцээний аварга Этиопын Arbegona, Колумбын гурван төрлийн Geisha, мөн ховор Java, Chiroso, Ombligon зэрэг нийт долоон онцгой үр багтсан. Үүнээс гадна шинээр танилцуулагдаж буй гурван онцгой үрийг амталж, цөөн тоогоор худалдаж авах боломж бүрдүүлсэн юм.
THE COFFEE AFTER | Финалистуудын бэлтгэсэн онцгой уух зүйлсийн амталгаа



“Кофе Наадгай 2026” тэмцээний гурван төрлийн аварга болон финалистуудын нэрийн онцгой ундаа, Latte Art бүтээл, шилдэг кофены үрээр бэлтгэсэн кофег танилцуулж, амтлуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав. Тус үеэр тэмцээний үеэр танилцуулсан өвөрмөц жор, бүтээлүүдийг кофе сонирхогчдод дахин хүргэж, ур чадвар, бүтээлч эрэлхийллээ хуваалцлаа.
ИВЭЭН ТЭТГЭГЧИД
“Кофе Наадгай 2026” тэмцээн СҮҮ ХК, ODK Mongolia, Millennia, AirMarket зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, бидний санаачилгыг дэмжин хамтран ажилласан ивээн тэтгэгч байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлье.

