Онлайнаар 24/7 нээлттэй · Утасны шугам 18:00 цагт хаагддаг ч дэлгүүр хэзээ ч хаалгаа барьдаггүй. Одоо захиалаарай, бид өглөө нь баглана. · Холбогдох утас: 7600 1010 (09:00–18:00)
Jack's Coffee logo

Jack's Coffee × Land Art SpaceНэг кофе, нэг мод

Jack's CoffeeLand Art Space

Нэг кофе, нэг мод

Хаана

COP17
Ц. Пүрэвжаргал — Гүйцэтгэх захирал, Jack's Coffee

Ц. Пүрэвжаргал

Гүйцэтгэх захирал, Jack's Coffee

ТАНИЛЦУУЛГА

«Амьдралын эх нь ус, усны эх нь ой»

Монгол зүйр үг

Бид аяга кофегоор дамжуулж хамтын үнэ цэн бүтээх аяллаа үргэлжлүүлсээр байна. Аяга кофе бүр хөрс, ус, нар, үр жимс гээд байгалийн бүтээл учраас тэрхүү үнэ цэнийг бид байгальдаа бага ч болов эргүүлэн өгөхийг зорин Land Art Space төсөлтэй урт хугацаанд хамтран ажиллаж байгаа билээ.

Таны худалдан авсан онцгой кофе бүрээс Монгол орны цөлжилттэй бүс нутгуудын нэг Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хайлаас мод урган өндийж, байгаль дэлхий болон ирээдүйг хамгаалахад хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү “Нэг кофе, Нэг мод” санаачилга манай байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлуудын нэгээхэн хэсэг болон удаан хугацаанд амжилттай үргэлжилнэ хэмээн найдаж байна. Дэмжин ажиллаж буй хүн бүрд нийт хамт олныхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Модны зураг

ТӨСӨЛ

Дорноговь, Эрдэнэ сум

Land Art Space

Land Art Space нь Монголын говьд хэрэгжиж буй цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, сэргээгдэх эрчим хүч, инновацад суурилсан тогтвортой хөгжлийн төсөл бөгөөд байгаль, технологи, боловсролыг нэгтгэсэн урт хугацааны санаачилга юм.

2016 онд бидний найз Б.Шижирбат энэхүү төслийг санаачлан байгаль дэлхий болон нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг хүсдэг олон залуусыг нэгтгэж мод тарих үйлсэд уриалсан билээ. Б.Шижирбат маань говьдоо амьдарч, моддоо арчлан ургуулсаар байгаа. Энэхүү ажлын нэг хэсэг болж байгаадаа Jack's Coffee хамт олон үргэлж баяртай байдаг.

Тогтвортой хөгжил ирээдүйн тухай амлалт төдий бус та бидний өдөр бүрийн сонголтоос эхлэх билээ.

Төслийн үр дүн, 2026 оны байдлаар

  • 166,000+тарьсан мод
  • 18 кмдуслын усалгааны систем
  • 108,970 м²нөхөн сэргээсэн талбай
  • 186.7 тншингээсэн CO₂
  • 100%нарны эрчим хүчинд суурилсан усалгаа
  • 2016–205640 жилийн нөхөн сэргээлтийн төсөл
Land Art зурвас
500 km
46°48′00″N · 105°00′00″E · z4

Imagery: Esri, Maxar, Earthstar Geographics

Аяга кофены хүч

2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох UNCCD COP17 нь газрын доройтол, цөлжилт, ган гачигийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааг нэгтгэх чухал бага хурал юм. Монгол Улсын газар нутгийн 77 хувь нь доройтолд өртсөн өнөө үед энэхүү асуудал бидний ирээдүйтэй шууд холбоотой учраас бид аяга кофегоор дамжуулан Монголын говийн экосистемийг сэргээх урт хугацааны санаачилгыг дэмжин, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

Газраа сэргээе, найдвараа сэргээе.

COP17-ийн онцгой аяга
  • Шаргын говьЧацарганатай матча латте
  • Хүрэн талАньстай эспрессо
  • Хөвчийн ягаанНэрстэй үбэ латте

Мод хэрхэн тарих вэ?

Jack's Coffee Улаанбаатар хотын салбарууд болон манай цахим хуудсаас та «Нэг кофе, Нэг мод» нэртэй онцгой уух зүйлсээс сонгон, тухайн модоо өөрийн нэрээр нэрлэж баталгаажуулах боломжтой. Таны модны усалгаа арчилгаа тогтмол хийгдэж, жил бүр цахим шуудангаараа модны тухай мэдээлэл хүлээн авна.