Онлайнаар 24/7 нээлттэй · Утасны шугам 18:00 цагт хаагддаг ч дэлгүүр хэзээ ч хаалгаа барьдаггүй. Одоо захиалаарай, бид өглөө нь баглана. · Холбогдох утас: 7600 1010 (09:00–18:00)
Jack's Coffee logo
Jack's Coffee бариста

EST. 2016 · БИДНИЙ ТУХАЙ

Аяга бүрд аз жаргалыг түгээнэ

2013 оноос хойш Монголд шинэхэн хууралтын кофены соёлыг түгээж, 100% Арабика үрийг өөрийн үйлдвэртээ хуурч байна.

БИДНИЙ ТҮҮХ

Гар аргаас өөрийн үйлдвэр хүртэл

  1. 2013

    Кофе шопийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монголд кофены соёл эрчимтэй дэлгэрч эхлэх үед гар аргаар чанаж бэлтгэсэн кофегоор үйлчилдгээрээ онцлог байлаа.

  2. 2016

    100% Арабика сортын үрийг Монголдоо хуурч боловсруулах үйлдвэр байгуулан, шинэхэн хууралтын кофег хэрэглээнд нийцсэн савлагаатайгаар зах зээлд нийлүүлж эхэлсэн.

  3. 2025

    Үйлдвэрийн өргөжилт хийн хүчин чадлаа нэмэв. Кофе хууралтын үйлдвэр, салбар кофе шопууд, нэрийн дэлгүүр зэрэг чиглэлээр нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Jack's Coffee-ийн хамт олон
Jack's Coffee-ийн хамт олон

ЮУ ХИЙДЭГ ВЭ

Үйл ажиллагааны чиглэл

Кофе үр хууралт, боловсруулалт

100% Арабика үрийг өөрийн үйлдвэртээ хуурч боловсруулна.

Салбар ба франчайз кофе шопууд

Үндсэн салбар кофе шопууд ба орон нутаг дахь франчайз салбарууд.

Кофе завсарлагааны үйлчилгээ

Оффис, арга хэмжээнд бариста кофе завсарлагын үйлчилгээ.

Тоног төхөөрөмж, нэг удаагийн хэрэгсэл

Кофе шоп болон оффисын хэрэглээний тоног төхөөрөмж, нэг удаагийн хэрэгсэл захиалгаар нийлүүлнэ.

Мэргэжлийн бариста сургалтын төв

Бариста мэргэжлийн сургалт явуулна.

Өөрийн кофе хууралтын үйлдвэр — 2016 онд байгуулж, 2025 онд өргөжүүлэв.
Өөрийн кофе хууралтын үйлдвэр — 2016 онд байгуулж, 2025 онд өргөжүүлэв.

ҮЙЛДВЭР

2025 — үйлдвэрийн өргөжилт

NewBean Corporation-тай хамтын ажиллагаа

Солонгосын ногоон үрний худалдааны анхдагчдын нэг болох NewBean Corporation компанитай албан ёсны давуу эрхтэйгээр хамтран ажиллаж, кофе тариалангийн талбайнуудаас шинэхэн хураалтын ногоон үрийг сонгож авдаг.

100% байгалийн амт

Кофендоо нэмэлт нөөшлөгч бодис, амт үнэр оруулагч бодис хэрэглэдэггүй, 100% байгалийн амтаар нь хуурч боловсруулдаг.

Өдөрт 150 кг → 800 кг

Өдөрт 150 кг үр хуурч бэлтгэдэг байсан бол 2025 онд үйлдвэрийн өргөжилт хийн өдөрт 800 кг үр хуурах хүчин чадалтай болов.

БРЭНД

Брэндийн зан чанар

Шинийг эрэлхийлэгч, бүтээлч, өөрийн гэсэн үзэл бодолтой, сахилгагүй дур. Хэдэн ч насны хүнд эдгээр зан чанарууд байх боломжтой учир брэндийн хувьд нас болон хүйсийн хязгаарлалт үгүй, бүх насныханд зориулав.

Лого дүрслэлийн утга

Манай тэмдэг нь «大» (Great — «Их») үсгээс сэдэвлэсэн.

Бидний эрхэм зорилго

«Аяга бүрд аз жаргалыг түгээнэ»

Бидний үнэт зүйлс

  • Бид энгийн болон жинхэнэ байдлыг эрхэмлэдэг
  • Харилцагчид болон ажилтнуудаа шударга, хүндэтгэлтэй хандахыг зорьдог
  • Бид үргэлж суралцаж хөгжихийг удирдлагаа болгодог
  • Бид ёс зүйтэй болон хариуцлагатай байдлыг тэргүүнд тавьдаг
  • Бид хүрээлэн буй орчин болон нийгэмдээ эерэгээр хувь нэмэр оруулахыг хичээдэг
  • Бид мөрөөддөг
Кофе бэлтгэж буй бариста

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Кофе үр ба нэрийн бүтээгдэхүүн

Кофе үр

Wildcat нэрийн блэнд кофе, бразил, колумб, этиоп, танзаниа, кэняа болон декаф буюу коффейнгүй кофетой. Хэмжээний хувьд 1кг, 500гр, 250гр гэсэн 3 төрөлтэй. Тусгай захиалга, савлагаагаар нийлүүлэх боломжтой.

Нэрийн бүтээгдэхүүн

Дрип кофе буюу нэг удаагийн нэрдэг кофе, Jack's нэрийн шүүлтүүр цаас, зэдний кофе.

  • Бразил
  • Колумби
  • Танзани
  • Этиоп
  • Гуатемала
  • Кэняа
  • Wildcat espresso blend
  • Кофеингүй

Бүх сорт албан ёсны гарал үүсэл болон шинжилгээний бичигтэй.

Дэлгүүр үзэх →

МАНАЙ САЛБАРУУД

Салбар кофе шопууд

Улаанбаатар дахь үндсэн салбар кофе шопууд, орон нутагт франчайз салбартай.

Салбарууд үзэх →
Салбарын гаднаСалбарын доторКофе шопны тавиур

ФРАНЧАЙЗ

Jack's Coffee Франчайз

Jack's Coffee-ийн брэнд, ноу-хау, хангамжийн сүлжээгээр өөрийн салбараа нээх боломж. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, франчайз салбар худалдан авах хүсэлтээ илгээнэ үү.

Франчайз хүсэлт илгээх
Jack's Coffee Франчайз

2016

Үүсгэн байгуулсан

800кг

Өдөрт хуурах хүчин чадал

35+

Хамт олон

100%

Арабика үр

Аяга дүүрэн аз жаргалыг өнөөдөр захиалаарай

Дэлгүүр үзэх →