
Кофе Наадгай 2026
Jack’s Coffee зохион байгуулж, Horeca Expo-той хамтран хэрэгжүүлсэн “Кофе Наадгай 2026” тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Horeca Expo дээр амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
УншихКофе Наадгай 2026
Тэмцээн Hand Brew, Latte Art, Signature Drink гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж, төрөл тус бүрээс шилдэг таван оролцогч финалын шатанд шалгарсан юм.
Хуваалцах:

Тэмцээний шүүгчид
Тэмцээний шүүлтийг олон улсын болон дотоодын туршлагатай шүүгчдийн бүрэлдэхүүн гүйцэтгэлээ.
Финалын шатанд төрөл тус бүрийн ялагчдыг тодруулж, мөн “Шилдэг кофены үр”-ийг шалгаруулсан билээ. Тэмцээний төрөл тус бүр бариста нарт кофены амтыг бүрэн нээн харуулах, сүүгээр урлах, шинэ амт, хослолыг эрэлхийлэх замаар өөрсдийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорих боломжийг олгосон. Ийнхүү “Кофе Наадгай 2026” тэмцээн нь оролцогчдын ур чадвар, бүтээлч байдлыг сорихын зэрэгцээ бариста, кофе сонирхогчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, кофены соёлыг түгээн дэлгэрүүлэх нэгдмэл орон зай болж чадлаа.
Ингээд “Кофе Наадгай 2026” тэмцээний төрөл тус бүрийн тэргүүн байрт шалгарсан оролцогчид болон тэдний шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна.
Handbrew Champion
Э.Ундрахмөрөн /Cohi Haus/
Энэхүү төрөлд оролцохдоо Этиопын Мураго бүсээс гаралтай, далайн түвшнээс дээш 2,300 метрийн өндөрлөгт ургадаг, натурал боловсруулалттай кофены үрийг сонгон нэрсэн. Тус кофе нь амтны хувьд интоор, папаяа болон анар жимсний зөөлөн өнгө аясыг мэдрүүлэх ба лаванда цэцгийн анхилуун үнэртэйгээрээ онцлог.
Мөн уг кофены үр нь “Кофе Наадгай 2026” тэмцээний “Шилдэг үр”-ээр шалгарав.


Latte Art Champion
Э.Оюунжаргал /ROC Caffeine Bar/
Latte Art төрөлд оролцохдоо Jacky Chang-ийн Gorilla latte art дүрсийг сонгон урласан. Энэхүү дүрс нь хэлбэр, бүтцийн хувьд өвөрмөц бөгөөд гүйцэтгэхэд нарийн техник, гарын тогтвортой хөдөлгөөн шаарддаг онцлогтой. Тухайлбал, 35 см урттай зураасыг нэг ч таслалгүйгээр үргэлжлүүлэн зурдаг нь уг дүрсний гол онцлог юм.


Signature Drink Champion
С.Баярмөнх /Needle&Brew, Central Coffee Roasting LLC/
Энэхүү онцгой уух зүйлийг бүтээхдээ хүмүүс гашуун амтыг таагүй амт гэж хүлээж авдаг ойлголтыг өөрчлөхийг зорьсон. Зөв техник болон амтны тэнцвэрийг хослуулснаар гашуун амт хүртэл тааламжтай, сонирхолтой мэдрэмж төрүүлж болохыг харуулахыг хүссэн.


Орц найрлагын хувьд bourbon whiskey-ийн өвөрмөц амт, цэцэгс болон гүзээлзгэний анхилуун үнэртэй эспрессог суурь болгон, юүзү сироптой хослуулсан. Ингэснээр зөөлөн чихэрлэг амт, араас нь мэдрэгдэх таатай bittersweet төгсгөлтэй болж буй юм. Энэхүү хослол нь нар жаргах үеийн улбар туяаг санагдуулам дулаан, зөөлөн мэдрэмж төрүүлэх учиртай.