
Кофе Наадгай 2025
Кофе Наадгай 2025 тэмцээнээр бид өвөрмөц санаа, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ ялгарсан бариста нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан билээ. Ингээд өнгөрсөн жилийн онцлох бүтээлүүдийг хамтдаа эргэн дурсъя.
УншихКофе Наадгай 2025
Кофе Наадгай 2025 тэмцээнээр бид өвөрмөц санаа, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ ялгарсан бариста нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан билээ. Ингээд өнгөрсөн жилийн онцлох бүтээлүүдийг хамтдаа эргэн дурсъя.
Хуваалцах:
Signature drink
Үндэсний онцлогтой орц болон цитруслаг жимсний сэргэг амтыг хослуулж, амт, өнгө үзэмж, мэдрэмжийг цогцоор нь илэрхийлэхийг зорьсон. Энэхүү ундааг амталсан хүн бүр амьдралын жижигхэн ч гэсэн нандин бэлгийг мэдэрч, сэтгэлдээ дулаан мэдрэмжтэй үлдээсэй гэж хүссэн.
Нөхөрлөл, амар амгалан, хайр зэрэг амьдралын нандин бэлгүүдийг илэрхийлэхээр ундаагаа “Gift of Life” хэмээн нэрлэсэн.
Кофе наадгай 2025 Signature drink тэмцээний ялагч

Шилдэг үр
Колумбын Campo Hermoso фермд ургуулсан Castillo сортын энэхүү кофе нь Эдвин Норенагийн боловсруулсан Mossto техникийг гүзээлзгэнэтэй хослуулан исгэх аргыг ашигладгаараа онцлог. Олон шатлалт исгэлт, хатаалтын үр дүнд гүзээлзгэнэ, улаан жүржийн жимслэг, зөгийн балны чихэрлэг амтыг мэдрүүлнэ. Энэхүү үр нь гүзээлзгэнэ болон улаан дарсны үнэртэй.
Latte art
Латте арт бүтээхэд дүрсээ цэвэр, тод гаргахаас гадна сүүний бүтэц, хөөсрүүлэлт, эспрессоны чанарыг зөв тохируулах нь чухал. Эдгээр ур чадварыг зөв хослуулснаар аяган дахь дүрсийг илүү нарийн, үзэмжтэй гаргах боломжтой. Латте артны ур чадвар өдөр тутмын бэлтгэл, давтамжтай дадлага, тэмцээний туршлагаар хөгждөг.


Кофе Наадгай 2026
Jack’s Coffee-ийн зохион байгуулж, Horeca Expo-той хамтран хэрэгжүүлж буй “Кофе Наадгай 2026” тэмцээн нь Монголын бариста нарын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорихын зэрэгцээ кофены соёлыг түгээн дэлгэрүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэх зорилготой арга хэмжээ юм.
Кофе Наадгай 2026 тэмцээний энэ жилийн онцлох зүйлсийн нэг бол шүүгчдийн олон улсын болон мэргэжлийн туршлага юм.
БНСУ-аас кофе шүүлт, хууралт, мэдрэхүйн үнэлгээний чиглэлээр 14 жилийн туршлагатай Yom Yi Seok, Австрали улсад бариста болон кофе хууралтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж буй, 2026 оны Queensland Latte Art Champion Tuguldur Amarmend, мөн Монголын кофе салбарт бариста болон кофе хууралтын чиглэлээр 8 жилийн туршлагатай, Кофе Наадгай 2025 тэмцээний Hand Brew төрлийн аварга Enkhbat Erdenebat нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллана.
Энэ жилийн тэмцээн Hand Brewing, Latte Art, Signature Drink гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж, оролцогчид кофены амт, үнэрийг нээн харуулах, латте артаар ур чадвараа илэрхийлэх, өөрийн өвөрмөц жорыг бүтээх боломжтой. Мөн тэмцээнээр дамжуулан баристагийн мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд таниулж, шинэ санаа, туршлага солилцох орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Тэмцээний финалын шат 2026 оны 11-р сарын 6-нд HORECA Expo-ийн үеэр зохион байгуулагдаж, төрөл тус бүрийн ялагчийг тодруулна. Төрөл бүрийн тэргүүн байрын шагнал нь цом болон 5 сая төгрөгийн мөнгөн шагналын сантайгаар зохион байгуулагдана.
Кофе Наадгай 2026 нь зүгээр нэг тэмцээн бус, кофенд дурлагсад, бариста нар болон салбарын төлөөллүүд хамтдаа суралцаж, хөгжиж, кофены соёлоо хуваалцах баяр билээ.
Кофены соёлыг хамтдаа түгээе!
Ивээн тэтгэгч байгууллагуудын танилцуулга




Сүү ХХК
“Сүү” ХК нь Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын ууган үйлдвэрүүдийн нэг юм. Тус компани олон жилийн туршлагадаа тулгуурлан үйлдвэрлэл, технологио тасралтгүй шинэчилж, үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Мөн Кофе Наадгай 2026 тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, кофены соёл, баристагийн ур чадвар, шинэ амтыг эрэлхийлсэн бүтээлч байдлыг дэмжиж байна.
Онцлох бүтээгдэхүүн
Naturia лактозгүй сүү
Лактозгүй сүү нь энгийн үнээний сүүнд агуулагддаг лактоз буюу сүүний сахарыг лактаза ферментийн тусламжтайгаар урьдчилан задалж боловсруулсан сүү юм. Энэ нь лактоз шингээж чаддаггүй хүмүүст сүү хэрэглэсний дараах гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг зовиурыг багасгахад тусалдаг. Мөн уураг, кальци болон сүүний бусад шим тэжээлийг авах боломжийг бүрдүүлдэг. Сүү ХК-ийн Naturia лактозгүй сүү нь лактозгүй сүүг илүүд үздэг хэрэглэгчдэд зориулан латте зэрэг сүүтэй кофег тухтай хэрэглэх сонголтыг бий болгож байна.
Milk сүү
MILK сүүг Шинэ Зеландын өндөр чанарын үнээний хатаасан сүүг орчин үеийн технологиор сэргээн боловсруулж үйлдвэрлэдэг. Хатаасан сүүг үнээний сүүнээс усыг технологийн аргаар ууршуулж, сүүний үндсэн шим тэжээлийг хадгалсан хэлбэр юм. Хатаасан сүүг зохих технологиор сэргээснээр уураг, кальци зэрэг сүүний үндсэн шим тэжээл хэвээр хадгалагддаг онцлогтой.
Бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдлын хяналтад боловсруулж, олон давхаргат Tetra Pak савлагаанд савладаг. Ингэснээр сүүний чанар, аюулгүй байдлыг хадгалж, хадгалалтын хугацааг уртасгах боломжтой.


ODK Mongolia
ODK нь кофе, ундаа, коктейль зэрэг төрөл бүрийн уух зүйлийн амтыг баяжуулах зориулалттай сироп, жимсний суурь болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн Orsa Drinks брэнд юм. Тус брэндийн олон төрлийн амт, бүтээгдэхүүний сонголт нь бариста болон уух зүйл бүтээгчдэд өөрийн өвөрмөц жор, шинэ амтыг бүтээх боломжийг олгодог.
ODK Mongolia нь тус брэндийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж, кофе болон уух зүйлийн соёлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Мөн Кофе Наадгай 2026 тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа билээ.

Airmarket
AirMarket нь 2000 оноос хойш Монголын аялал жуулчлал, нислэгийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй туршлагатай компани юм. Тус компани нь Nisleg гар утасны аппликейшн болон www.nisleg.mn вебсайтаар дамжуулан нислэгийн тийз, аяллын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг.
AirMarket нь Кофе Наадгай 2026 тэмцээнийг дэмжин, ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.