Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

1.1 www.jacks.coffee цахим худалдааны сайт нь Жак Интернэйшнл ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлөөр тус онлайн веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 

1.2 Хэрэглэгч нь www.jacks.coffee  цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

1.3 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “Жак Интернэйшнл” ХХК /цаашид Компани гэх/, бараа худалдан авахаар хандаж буй Хэрэглэгч хамтран хяналт тавина.

1.4  Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.4.1    “Компани” гэдэгт www.jacks.coffee вэб сайтийг өмчлөгч “Жак Интернэйшнл” ХХК-ийг
1.4.2     “Хэрэглэгч” гэдэгт www.jacks.coffee  сайтад бүртгүүлсэн этгээдийг;
1.4.3    “Нийлүүлэгч” гэдэгт өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар www.jacks.coffee вэб сайтад байршуулсан, Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг тус тус ойлгоно.
1.5  www.jacks.coffee вэб сайтад байршсан цахим худалдааны тэмдэгтүүд нь “Жак Интернэйшнл” ХХК-ийн өмч бөгөөд худалдан борлуулж бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг нь тухайн барааны тэмдэг эзэмшигч компанийн өмч болно.
1.6       Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
1.7       Хэрэглэгч нь www.jacks.coffee вэб сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.8       Хэрэглэгч нь www.jacks.coffee вэб сайтад бүртгүүлэх, зарим тохиолдолд зээлээр тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор өөрийн хувийн мэдээллийг Компани болон хамтран ажиллагч банк, санхүүгийн байгууллагад  олгохыг зөвшөөрсөн болно.
1.9    Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани болон тус вэб сайтын хөгжүүлэлт, систем ашиглалтыг хариуцаж буй компани хамтран хариуцна.

2. Хэрэглэгчийн анхаарах зүйлс 

2.1 Хэрэглэгч нь www.jacks.coffee вэб сайтад нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг Компани хариуцахгүй болно.
2.2      Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, санал, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй. Энэ тохиолдолд 7600-1010 утсанд холбогдох эсвэл info@jackscoffee.mn имэйл хаягт саналаа өгөх боломжтой.
2.3     Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
3. Захиалга хийх, баталгаажуулах, түүнийг хүргэх журам

Худалдан авалтын захиалга хийх:
3.1         Хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаяг болон холбогдох системээр дамжуулан www.jacks.coffee вэб сайтад бүртгүүлснээр худалдан авалт хийх эрх үүснэ.
3.2         Хэрэглэгч www.jacks.coffee  вэб сайтад байршуулсан зааврын дагуу цахим дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалтын захиалгыг хийнэ.
3.3         Хэрэглэгч www.jacks.coffee цахим худалдааны вэб сайтыг ашиглан 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэдэн ч удаа захиалга хийж болно.
3.4         Хэрэглэгч нь хувь хүн, хуулийн этгээд аль нь байж болох бөгөөд их хэмжээний үнийн дүнтэй захиалга хийх тохиолдолд бараа худалдах, худалдан авах гэрээг тусгайлан бичгээр байгуулж болно. Энэ тохиолдолд манай info@jackscoffee.mn хаягт хандан имэйл илгээх боломжтой. 
3. Худалдан авалтын захиалгыг баталгаажуулах:
3.5        Хэрэглэгч нь худалдан авалтын захиалга хийснээс хойш 3 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг Компанийн дансанд бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна.
3.6        Захиалгын төлбөр 3 цагийн дотор Компанийн дансанд шилжээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч захиалгыг дахин шинээр үүсгэнэ.
3.7        Хэрэглэгч 3 цагийн дотор төлбөрийг гүйцэтгээгүйн улмаас захиалга цуцлагдсанаас үүдэн бий болсон аливаа асуудалд Компани хариуцлага хүлээхгүй болно.
3.8       Компани нь хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгэлтэй гар утсанд мэдэгдэл илгээнэ.
3.9       Хэрэглэгч нь худалдан авалтын захиалгын талаар өдөр бүр 08:00–20:00 цагийн хооронд утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжоор хангагдана.
3.10 Хэрэглэгч хэрвээ нэхэмжлэхээр төлбөр төлдөг дараа төлбөрт байгууллага бол тухайн дээрх 3 цагийн дотор төлбөр төлөх хэсэг үйлчлэхгүй бөгөөд таны захиалга амжилттай үүссэнээр захиалга баталгаажсанд тооцно. Энэ нөхцөлд тухайн байгууллага нь манай байнгын харилцагч байх шаардлагатай бөгөөд ингэснээр бүртгэл баталгаажна. 
Захиалсан барааг хүргэх:
3.11.    Хүргэлт тус бүр нэмэлтээр 5000 төгрөгийн төлбөртэй бөгөөд таны захиалга дээр нэмэгдэж төлбөр бодогдоно.
3.12      Захиалгын барааны нөөц болон тээвэрлэлт хийх орон зай зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш 24-48 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэнэ. Зарим онцгой тохиолдолд буюу баяр наадмын үеэр, хотын дугаарын хязгаарлалт, тэг зогсолт зэрэг хүргэлтийн үйл ажиллагаанд саад учруулахаар нөхцөл байдалтай үед хүргэлт хойшлох эрсдэл гарч болзошгүй. Аль болох түргэн шуурхай шийдвэрлэн ажиллахыг эрхэмлэнэ. 
3.13    Компани нь Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн ажлын байрны болон гэрийн хаягаар Улаанбаатар хот дотор хүргэх ба нэмэлтээр Хөдөө орон нутгийн унаанд тавьж явуулах хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. 
3.14 Хэрэглэгч та захиалга баталгаажин бэлтгэгдсэний дараа захиалгыг өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Энэ тохиолдолд мөн хүсэлтээ info@jackscoffee.mn хаягт илгээх бөгөөд бид ажлын 3 хоногт шийдвэрлэх боломжтой. 
3.15 Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
4. Төлбөр төлөх, захиалга цуцлах 
4.1      Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн www.jacks.coffee вэб сайт нь худалдан авалтын захиалгыг хиймэгц бараа, хүргэлтийн нийт үнийн дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
4.2      Хэрэглэгчийн хийсэн захиалга бүрд дахин давтагдашгүй худалдан авалтын захиалгын дугаар олгогдох бөгөөд “Миний Бүртгэл” хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулна.
4.3      Захиалга хийгдсэнээс хойш 3 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх ба нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр захиалга автоматаар баталгаажна.
4.4      Хэрэглэгч захиалгаа цуцлах тохиолдолд “Төлбөр буцаах хүсэлт”-ийг бөглөснөөр төлбөрийг дараагийн ажлын өдөрт багтаан буцаан шилжүүлнэ.
4.5. Хэрэглэгч дансаар төлбөрийг шилжүүлэх үед гүйлгээний утгыг буруу хийж шилжүүлсэн тохиолдолд системд тухайн захиалга автоматаар баталгаажих боломжгүй ба үүнд Компани хариуцлага хүлээхгүй болно.

НүүрGiftleyСагсПрофайл