• Таны худалдан авсан бүтээгдэхүүн 24-48 цагийн дотор хүргэгдэнэ

Хүргэлтийн нөхцөл

ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

Ерөнхий мэдээлэл 

  • Захиалгын төлбөр нь амжилттай баталгаажсан бэлэн бүтээгдэхүүний хүргэлтийг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн дотор хүргэнэ. 

  • Зарим нөхцөл байдалд буюу захиалсан бараа нь үлдэгдэл хүрэлцэхгүй шинээр хуурч боловсруулах шаардлагатай, давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар  хүргэлт саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

  • Хүргэлт тус бүр нэмэлтээр 5000 төгрөгийн төлбөртэй бөгөөд таны захиалга дээр нэмж төлбөр бодогдоно. А Б С бүсийн хүргэлтийн үнэ  ижил дүнтэй байна. 

  • Таны захиалга хэмжээгээрээ 25кг, үнийн дүнгээрээ 1,500,000₮ давсан тохиолдолд дотоод хүргэлтээр (хүргэлтийн хугацааг заах боломжгүй )гардаг тул та хүргэлтийн хугацааг 76001010 дугаараар заавал лавлан баталгаажуулж захиалгаа өгнө үү. 

Хүргэлтийн бүсчлэл

  • Хүргэлт нь дараах бүсүүдээр хязгаарлагдана. 

Баруун бүс: Баянхошуу тойрог, Толгойт, 10 буудал, Зүүнсалаа, Баруун салаа, Тахилт, Орбит 

Зүүн бүс: Шархад эцэс, Ботаник эцэс , Хужирбулан, Улиастай

Хойд бүс: 7 буудал, Дарь эхийн шинэ эцэс, Бэлх, Сэлх, Салхит 

Урд бүс: Нисэх Яармагийн хорооллууд, Зайсан эцэс, Морингийн даваа, Биокомбинат 

Бүх орон нутаг: Драгон автобус унаа, Нарантуулын өргөтгөлийн унаа, Төмөр замын тээш болон Вокзалын унаанд тавьж илгээх боломжтой

Анхаарах зүйлс 

  • Та бутлалтын төрлөө зөв сонгоорой

  • Хүргэлт 24-48 цагийн дотор хүргэгдэнэ

  • Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба веб-н профайлын захиалгын түүх хэсгээс харах боломжтой.



  •  Хэрэглэгч та захиалга баталгаажин бэлтгэгдсэний дараа захиалгыг өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Хэрвээ захиалга өөрчилсөн тохиолдолд  хүсэлтээ info@jackscoffee.mn хаягт илгээх эсвэл 76001010 дуудлагын төвд холбогдон мэдэгдэх  бөгөөд үүнтэй холбоотой гарсан хүргэгдэх хугацааны сунгалтыг бид ажлын 3 хоногт шийдвэрлэх боломжтой. 

  • Мөн хүлээн авах хаягийг өөрчилсөн тохиолдолд 76001010 дуудлагын төвд холбогдон мэдэгдэх  бөгөөд үүнээс үүдэлтэй хүргэлтийн хугацаа сунах боломжтойг ойлгоорой. 

  • Хүргэлтийн ажилтан шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн оруулсан мэдээллийн дагуу утсаар холбогдон хаягийг дахин лавлаж тодруулах тул хэрэглэгчийн зүгээс хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх хэрэгтэй. 

  • Захиалгат бүтээгдэхүүнээ хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд алдаатай мэдээллээс болж үүдэн гарах нэмэлт зардал, алдагдлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.

 

НүүрGiftleyСагсПрофайл