Кофе болбоос техник, багаж хэрэгслээр дамжин бүтдэг урлаг. 2024 онд дэлхийн кофе чанах тоног төхөөрөмжийн зах зээл 14.1 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд 22.3 тэрбумд хүрч, жилд дунджаар 7.5%-ийн өсөлттэй байна хэмээн тооцоолж буй. Энэ өсөлт нь тусгай төрлийн кофены зах зээлийн тэлэлт болон гэртээ кофе бэлтгэн хэрэглэгчдийн сонирхол нэмэгдэж байгаатай холбоотой. Кофены үрийн хууралт болон гарал үүсэл гол анхаарал татдаг хүчин зүйл мөн хэдий ч кофены амт, үнэр, шүүгдэх чанарт хамгийн их нөлөөлдөг зүйл бол ашигладаг тоног төхөөрөмж. Тэгвэл энгийн хэрэгслээс эхлээд ухаалаг төхөөрөмж хүртэл илүү дэлгэрүүлж авч үзье.