Нийтлэл

Нийтлэл

Origins

Кофе бол дэлхий нийтийн дуртай ундаа. Хэдийгээр энэ ундааг дэлхийн долоон тивд өргөн дэлгэр хэрэглэдэг ч кофе зөвхөн Кофены бүс гэгддэг экваторын хойд 25 градусаас өмнөд 30 градусын хооронд ургадаг. 

Кофены бүсүүдэд Өмнөд Америк, Төв Америк, Ойрх Дорнод, Африк, болон Зүүн Өмнөд Ази багтдаг. Кофе хамгийн их үйлдвэрлэдэг орнууд бүгд Матрын зам болон Мэлхийн зам хоорондох экваторын бүсэд байрладаг бөгөөд энэ хэсгийг “Үрийн бүс” хэмээн нэрлэдэг. Үрийн бүсийн орнуудад хөрсний бүтэц, цаг уур, өндөрлөг зэрэг нь төгс зохицож, эрүүл, амт чанартай кофены үр үйлдвэрлэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдгээс тэр юм. Эдгээр орнуудад кофег ижил төстэй нөхцөлд ургуулдаг ч бүс нутгийн хөрсний найрлага, өндөрлөг байршил, цаг уурын онцлог болон боловсруулалтын арга зэргээс шалтгаалан амт, үнэрийн  өөр өөр өвөрмөц онцлогтой.

НүүрGiftleyСагсПрофайл