Нийтлэл

Нийтлэл

АРАБИКА VS РОБУСТА

Кофеа буюу кофены ургамал нь черри (тод улаан өнгийн жимс, интоор гэсэн утгатай) гэж нэрлэгддэг улаан, нил ягаан өнгийн жижиг жимс ургадаг модыг нэрлэдэг. Кофены черри нь друпи буюу чулуун жимс (нимгэн хальстай, том ястай жимс) боловч тоор, чангаанз гэх мэт бидэнд илүү танил жимснүүдээс ялгаатай нь зөөлөн шүүслэг жимс бус харин үрээ боловсруулж (кофены үр) ургадаг онцлогтой. Нэг кофены модноос ойролцоогоор 4.5кг кофены черри хураадаг бөгөөд энэ нь ойролцоогоор 900гр ногоон кофены үртэй тэнцдэг. Кофены үрийг хуурсны дараа жин нь улам багасдаг тул бүтэн нэг кофены мод жилд нэг кг хүрэхгүй хуурсан кофе үйлдвэрлэдэг байна. 

cody
НүүрGiftleyСагсПрофайл