Article

314 үзэлт9 сарын өмнө

ДРИП БУЮУ ДУСАЛ КОФЕ

ДРИП БУЮУ ДУСАЛ КОФЕ
314 үзэлт 9 сарын өмнө

Дрип буюу нэг удаагийн чанадаг кофе нь автомат машин, кофены хэрэгсэл ашиглах боломжгүй, эсвэл яарч сандарсан үед тань хэрэг болох хамгийн амар шийдэл юм. Кофены үрийг урьдчилан нунтаглаж, тохирох тунгаар нь савласан учраас танд зөвхөн халуун ус, дуртай аяга тань байхад л болно. Аялал зугаалга, ажил, гэр, аль эсвэл “залхуу амралтын өдөрт” тань төгс зохицно.

Дусал кофе гэж нэрлэж болох уг арга нь кофе нэрж бэлтгэх түгээмэл аргуудын нэг. Кофены буталсан үр дээр халуун ус бага багаар нэмж, аяганд шүүж бэлтгэдэг. Шингэнийг ингэж удаан нэвчүүлэх нь кофены амтыг сайжруулж, илүү тод, баялаг болгодог. Цаасан шүүлтүүр нь кофены үрийн илүүдэл тосны хандыг арилгаж, эцсийн амтыг өөрчлөхөөс сэргийлдэг тул цэврээр нэрэх боломжтой хамгийн амар арга ажээ.

Таны аяганд хамгийн баялаг амтыг авчрахын тулд бид сайн чанарын кофены үрийг сонгон, хамгийн тохиромжтой хууралтын арга техникийг ашигладаг төдийгүй бутлах хэмжээг нарийн тааруулж бэлтгэдэг. Шинэхэн буталсан кофег цаасан шүүлтүүрт савлаж, кофены өөгүй сайхан амтыг өөрчлөлгүй танд хүргэх нь бидний зорилго билээ. Манай дусал кофеноос тав тухтай байдал, онцгой амтыг мэдрээрэй.

  • Дахин битүүмжилсэн уутанд савласан. 
  • Нэг уутаар нэг аяга кофе хийнэ. 
  • Кофе бэлтгэсний дараа цэвэрлэх шаардлагагүй. 
  • Шинэхэн бэлтгэсэн кофе уух хялбар, чирэгдэлгүй арга хайж байгаа хүмүүст тохиромжтой. 
  • Ердөө л уутыг нь задлаад, халуун ус нэмж, бүрэн шүүгдэж шавхсаны дараа хаяад л болно.

ЗӨВЛӨМЖ:

Манай дусал кофе нь чихэр нэмээгүй, 100% кофены үрийн нунтгаар бэлтгэгдсэн.

Үнэр, амтыг нь хамгийн шинээр нь мэдрэхийн тулд уутыг нь задлалгүй сайтар битүүмжилж, агаар нэвтрэхгүй саванд нарны гэрлээс хол хадгална уу.

САВЛАГАА:

  • Дундаж хууралттай 
  • Нэг уут кофенд 10гр үр
  • 6 болон 20 ширхэгтэй багц савлагаа

ОРЦ: 100% Арабика кофе

ЗААВАР

  1. Тасархай шугамын дагуу уутыг урж задална
  2. Үрийг уутанд нь жигд болгож тэгшлэхийн тулд бага зэрэг сэгсэрч, аяганы амсар дээр тохож тавина
  3. 150-180мл халуун ус зөөлөн, аажмаар нэмж хийнэ
  4. Ус бүрэн шавхагдаж дуусмагц уутыг хаяна. 
Бусад мэдээ

Шинэ

Сүүлд нэмэгдсэн
НүүрGiftleyСагсПрофайл