Article

556 үзэлт1 жилийн өмнө

ДЕКАФ КОФЕ ГЭЖ ЮУ ВЭ?

ДЕКАФ КОФЕ ГЭЖ ЮУ ВЭ?
556 үзэлт 1 жилийн өмнө

Кафейн хаанаас үүсэлтэй вэ?

Кафейн буюу биднийг сэргээгч шидэт бодис нь дэлхий дээр нийт 60 гаруй төрлийн ургамалд агуулагддаг бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл нькофе юм. Кофены соёл манай улсад дэлгэрээд нэгэн арван хэдийнээ өнгөрсөн 

тул та бүхнийг кофе нь модноос ургадаг жимс юм гэдгийг мэддэг гэж итгэж байна.

Кафейн нь кофены жимс доторх ногоон үрэнд агуулагддаг бөгөөд тэдгээр ногоон үрийг хуурч боловсруулснаар бидний мэддэг сайхан үнэр амттай, уумагц л эрч хүч мэдрэгддэг кофе хэмээх ундаа бий болдог.

Кофены модны төрөл зүйл

Дэлхий дээр Арабика болон Робуста гэсэн нийтлэг хоёр төрлийн кофе мод ургадаг. Түүнчлэн гуравдагч төрөл болох Либерика кофе мод ургадаг ч дэлхийн нийт кофе модны ердөө 2%-ийг эзэлдэг тул хэрэглээнд төдийлөн ороогүй юм.

Jack’s coffee нь 100% арабика сортын кофе үрийг ашигладаг гэдгээ 

бахархалтайгаар зарлан тунхагладаг.

Decaf буюу кафейнгүйжүүлсэн кофе хэрхэн бий болдог вэ?

Кофены ногоон үрийг жимснээс нь салган авсны дараа 

кафейнгүйжүүлэх үйл явц эхэлдэг. Ногоон үр нь бидний мэддэгээр зүйрлэвэл түүхий будаа мэт хатуу байдаг бөгөөд энэ үедээ та бидний мэдэх кофены онцгой үнэр өчүүхэн ч үнэртэхгүй.

Дэлхий нийтэд кофеноос кафейныг нь салгах үндсэн 3 арга бий.

Direct-Solvent process буюу шууд уусгах арга. Энэ арга нь methylene chloride, ethyl acetate зэрэг химийн бодисуудыг ашиглан кофены ногоон үрээс кафейныг салган авдаг. Хэдий химийн бодисууд ашигладаг ч түүний дараагаар цельсийн 200 гаруй градуст кофег хуурч боловсруулдаг учир химийн бодис маш бага хэмжээгээр агуулагддаг гэж үздэг байна.

Indirect- Solvent process буюу шууд бусаар уусгах арга. Энэхүү арга нь нилээн гар ажиллагаатай бөгөөд төсөөлүүлэн хэлвээс нэг танканд кофены үрийг ус дүүргэн хийж нөгөө танк руу зөөн угаах 

замаар кафейныг салгадаг арга юм. Энэхүү явцад зөвхөн кафейн гэлтгүй кофе нь тослог байдал, амт зэргийг алдах боломжтой.

Carbon Dioxide/ CO2 Process- Нүүрстөрөгчийн давхар исэл буюу CO2 процесс 

Бидний аж төрж буй байгаль орчны амин чухал элементүүдийн нэг болох нүүрстөрөгчийн давхар исэл нь кафейныг уусгагч сонгодог уусмал юм. Энэхүү аргын онцлог нь ямар нэгэн химийн 

бодисгүйгээр кафейнгүйжүүлдэг.  Энгийнээр тайлбарлавал, идэвхжүүлсэн нүүрстэй бүлээн ус урсаж кафейны молекулуудыг кофены амтыг нь алдагдуулалгүйгээр шүүн салгадаг үйл явц. Өөрөөр мөн Swiss Water хэмээх нэршлээр патентлагдсан, 

“усны тусламжтайгаар” кофег кафейнгүйжүүлэх арга юм.

Jack’s coffee нь уулын ус болон байгалийн гаралтай этилээр 97% хүртлээ кафейнгүйжүүлсэн Колумби сортын decaf кофег хуурч боловсруулан та бүхэнд хүргэж байна.

Декаф кофен дахь кафейны агууламж хэр их байдаг вэ? Биднийг сэргээх үү? 

Кофе нь 100% кафейнгүй байх боломжгүй бөгөөд хамгийн ихдээ 97%-99% хүртэл кафейнгүй болдог. Кофены хэрэглээ нэмэгдэх тусам хүмүүст кафейны илүүдлээс болоод сөрөг нөлөөллүүд бий болж эхэлсэн энэ үед кафейнгүй кофе нь танд шинэ сонголт болон боломжийг өгч байна. Энгийн аяга кофенд 95мг орчим кафейнд агуулагддаг бол декаф кофенд 2мг агуулагддаг.

Хэрвээ та цаг орой болсон үед кофе уумаар санагддаг, өдөрт хоёроос дээш аяга кофе уудаг, кофеноос гадна шоколад, цай, энергийн ундаа зэрэг бүтээгдэхүүнүүдээс кафейн авдаг бол нэг ээлжиндээ 

кафейнгүй кофег уухыг зөвлөж байна.

Манай салбар кофе шопуудаар бүх төрлийн кофе суурьтай уух зүйлс “кафейнгүй”сонголттой болсноос гадна Монголд хуурч боловсруулсан декаф кофег үрээр нь болон буталсан хэлбэрээр худалдан авах боломжтой.

Декаф ууснаар бидний биеийг энгийн кофены хэмжээнд сэргээхгүй ч кофенд агуулагддаг антиоксидант нь бий учраас биднийг тайвшруулан, жаргалтай болгодог тэрхүү мэдрэмж нь хадгалагдсан байдаг.

Хэрвээ та жирэмсэн эсвэл хөхүүл ээж бол Декафыг сонгон хэрэглэхийг 

санал болгож байна.

Бусад мэдээ

Шинэ

Сүүлд нэмэгдсэн
НүүрGiftleyСагсПрофайл